МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.10
Улстөр

УИХ-ын гишүүн Т.Аубакир Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2025.06.10-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцууллаа.

Байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ, Монгол УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д УИХ-ын хууль тогтоох хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авч болно гэж. Мөн зүйл мөн зүйлийн 39.2-т нийтийн өргөдлийг Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэг болон 8-д заасан УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд гаргана гэж заасан. Энэ энэ хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Энхтөрийн Батбаяр Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварыг нэмэг. Татварын нэмэгдлийг цуцлах асуудлаар гаргасан өргөдлийг 33 мянга ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн тул УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Байнгын хорооны 2025 оны 6 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аубакир ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, С.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллалаа. Ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 14 6 дугаар сарын 4-нд 4-ний өдрүүдэд хуралдаж Монгол Улсын Үндсэн хууль Монгол УИХ-ын тухай хууль Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль зэрэг нийслэл Улаанбаатар хот хотын авто тээврийн татвартай холбогдох хууль тогтоомж болон холбогдох шийдвэрт дүн шинжилгээ хийж эрх бүхий албан тушаалтны мэдээллийг сонсож бусад баримт бичигтэй танилцлаа. Хууль эрх зүйн зохицуулалтын талаар Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3 дахь заалтад Монгол Улсын иргэн хуулиар ноогдуулсан албан татвар төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд энэ нь нэг талаар Монгол Улсын төрийн тогтолцоо иргэдийн үүргийг тодорхойлсон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ нөгөө талаар Монгол Улсын иргэн хуулиар ноогдуулаагүй татвар, төлбөр, хураамж төлөхгүй байх эрхийн нэг чухал баталгаа юм аа. Монгол Улсын Үндсэн хууль, Ёсоор хууль, түүний дотор авто тээврийн болон өөрийн явагч хэрэгсэлд ноогдуулах албан татварыг хуульд заасан хэмжээ хязгаарт багтаан зохион байгуулж хангах үүргийг аймаг НИТХ-д хуулиар олгосон байна аа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл нь хараат бус, бие даасан, стат стат той байх бие даасан төсөвтэй байх хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар төл төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хуульчилсан байх бөгөөд энэ нь иргэн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллах, амьдрах бололцоог хангах, төвлөрлийг сааруулах, иргэний эдлэх эрх, үүрэг хариуцлага хүлээх чадварыг бүрдүүлэх зорилго бүхий зохицуулалт юм аа. Харин монгол УИХ нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд хууль батлах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлж хууль тогтоомжийн биелэлт дыг хянан шалгах үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, түүнчлэн бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх зарчимд үндэслэдэг билээ. Иргэн Энхтөрийн Батбаярын гаргасан өргөдөлтэй холбогдох хуулийн зохицуулалтын талаар 1992 оны 12 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль нь хувь хүн ААНБ-ын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ноогдуулах, уг албан татвар, татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн нэг дэх хэсгээр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг ноогдуулах асуудлыг хуульчилжээ. Тухайлбал иргэн Э.Батбаярын гаргасан Нийслэл Улаанбаатар хотын авто тээврийн жилд ноогдуулах албан татварын дээд доод хязгаарыг хуулийн 5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3 дахь заалтад дараах байдлаар тогтоосон байна.  Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ноогдуулах албан татварын хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг НИТХ улсын зэрэглэлтэй хотын зөвлөл тогтооно гэж заасны дагуу НИТХ-аас 2010 оноос хойш суудлын автомашины албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна аа. Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх зорилгоор Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын АТА-н татварын хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан 4 төрлийн авто тээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оноос оныхоос 3 дахин нэмэгдүүлжээ. Дээрх хууль эрх зүйн зохицуулалтаас дүгнэн дараах санал дүгнэлтийг Байнгын хороонд танилцуулж байна аа. Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлээр хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаар ЗГ-ын бүрэн заасан байх бөгөөд мөн зүйлийн нэгд төрийн захиргааны төв байгуу төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлсон үйл ажлыг нэгтгэн удирдана гэж 3-д төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавина гэж. Мөн Захиргааны хуулийн дө 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтад бусад этгээдийн эрх, хууль, ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасны дагуу ажлын хэсгээс НИТХ-аас татвар нэмэгдүүлэх хэм хэмжээ тогтоосон. Шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу олон нийтийн санал асуулга авах асуудлын процесс алдаа гарсан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж гарсан үр дүнд тулгуурлан шийдвэр гар шийдвэр гаргах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа Ж.Баясгалан нар санал хэлсэн. Монгол УИХ-ын тухай Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг үндэслэн Төсвийн байнгын хорооны Монгол Улсын ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоолыг ЗГ-т хүргүүлэх саналыг гаргаж байна. Энэ хүрээнд ажлын хэсгээс тогтоолын төслийг боловсруулан та бүхэнд тараасан байгаа. Тогтоолын төсөв лд хуулийн хэрэгжилт биелэлтийг хангах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, нийтийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудалд өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулах. Хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа саад, бэрхшээл, зөрчил, практикт гарч байгаа асуудлын шалтгаан нөхцөлийг эрт илрүүлж эерэг эдгээртэй уялдуулан шийдвэр гаргах зэрэг асуудлыг тусгасан болно. Ингээд ЗГ луу чиглэл өгсөн тогтоолын төсөл бэлдсэн байгаа. Байнгын хорооны эрхэм гишүүн дээ нийтийн өргөдлийг судлан үзэж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.

ШИНЭ МЭДЭЭ