
2025.06.09
Улстөр
Ж.Чинбүрэн: Миний зүгээс Ерөнхий сайдад тавих ганцхан шалгуур бол авлигал, хээл хахуулиас ангид засаглалыг тогтоож чадах эсэх юм
Яг энэ цаг мөчид /2025.06.09/ МАН-ын Бага хурал 33 дахь Ерөнхий сайдыг томилохоор хуралдаж байна.
Уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийллээ.
Авлигал, хээл хахуулиас ангид ийм л засаглал тогтоохыг хүсээд байгаа. Миний зүгээс өгөх ганцхан шалгуур тэр. Хамтарсан Засгийн газарт "муу" дүнгээ тавьж итгэл үзүүлэхээс татгалзаж буйгаа илэрхийлчихсэн. МАН-ын Удирдах зөвлөл Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд ямар аргументууд дэвшүүлсний үндсэн дээр сонгосноо хэлэх ёстой. Аливаа зүйл логик дараалалтай байх ёстой. Дараагийн Засгийн газар заавал хамтрах ёстой ч гэж харахгүй байна.
ШИНЭ МЭДЭЭ

Монгол эмчийн ур чадвар дэлхийд үнэлэгдлээ
2025.06.03