
2025.06.09
Улстөр
ХҮН намд шинээр элсэж буй 30 гишүүнд Батламж гардууллаа
Энэ удаагийн /2025.06.07/ ХҮН намын гишүүдийн “Уулзах цаг” мэдээлэл солилцох арга хэмжээнд 9 дүүрэг болон 5 аймгийн намын хорооны 180 гаруй төлөөлөл ирж оролцлоо.
Энэ жил намд 300 гаруй гишүүнээр бүл нэмснээс 30-д Батламж гардууллаа.
Уулзалтад Намын дарга, Шадар сайд Т.Доржханд, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг нар, Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа нар "Нам, улс төр гадаад дотоод нөхцөл байдал"-тай холбоотой асуудлаар нээлттэй мэдээлэл хийж, 25 гишүүний асуулт, саналд дэлгэрэнгүй хариулт өгөв. Мөн зарим тодорхой асуудлуудад УИХ-ын гишүүд хариулт тайлбар өгөхийн зэрэгцээ намын гишүүдийн бодит оролцоо чухал байгааг онцлов.
ШИНЭ МЭДЭЭ




