МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Энхтүвшин: Иргэдийнхээ амьдралыг мэддэг, вакумждаггүй, дан дээлтэй хүн дараагийн ерөнхий сайд байгаасай
2025.06.09
Улстөр

Д.Энхтүвшин: Иргэдийнхээ амьдралыг мэддэг, вакумждаггүй, дан дээлтэй хүн дараагийн ерөнхий сайд байгаасай

Яг энэ цаг мөчид /2025.06.09/ МАН-ын Бага хурал 33 дахь Ерөнхий сайдыг томилохоор хуралдаж байна. 

Уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.

Би МАН-ын Бага хурлын гишүүн биш, ажиглагч байдлаар оролцож байна. Иргэд, ААН-үүдийн амьдралыг мэддэг, вакумждаггүй, бодитой ажил хийдэг хүн байгаасай гэж бодож байна. Энэ залуус, дунд үе, ахмадууд дотор тийм хүн бий. Засгийн газрын тэргүүн дан дээлтэй байхыг хувь хүнийхээ хувьд дэмждэг. Хамтарсан засаг байгуулаад нэлээдгүй олон бүтэц нэмсэн. Зарчмын хувьд уялдаагүй бүтэц байсан. Тиймээс цомхон байгаасай гэж хүсч байна.

ШИНЭ МЭДЭЭ