
2025.06.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ /2025.06.02-06.08/
- Монгол Улсын ХХААХҮЯ, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комиссыг ахална.
- Улсын хэмжээнд тариалалт 54.4 хувьтай үргэлжилж байна.
- Монгол Улс “Ази тивийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга (AFACI)”-ын Дэд даргалагч орноор томилогдлоо.
- Гаалийн ерөнхий газрын удирдлагуудтай улсын хилээр нэвтэрч буй импортын хүнсний бүтээгдэхүүнд тавьж буй хяналт шалгалтын талаар уулзалт хийлээ.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “СКАЛА” төсөлтэй хамтран “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0’’, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын зорилт, арга хэмжээний шинэчлэлтийг хэлэлцэх хурлыг 2025.06.04-ны өдөр зохион байгууллаа.
- Азийн хөгжлийн банк (АХБ)-аас "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд уур амьсгалд тэсвэртэй ногоон болон дижитал эдийн засгийг дэмжих нь" буцалтгүй тусламжийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөлт хийж эхэлсэн байна.
- Улсын хэмжээнд төллөвөл зохих 24.2 сая эх малын 78.3 хувь буюу 18.9 сая нь төллөөд байна.