
2025.06.09
Эдийн засаг, Худалдаа
Д.Энхтүвшин: “Дампуурлын тухай” хуулийг шинэчлэх асуудлаар уулзахад бэлэн шүү
Компани татан буулгахад төвөгтэйгөөс болоод үйл ажиллагаа явуулдаггүй, Х тайлантай олон компаниуд олширсон.
Төлбөрийн чадваргүйдэл, хуулийн этгээдийг татан буулгах харилцааг шинээр зохицуулахаар 1997 оны “Дампуурлын тухай” хуулийг шинэчлэн “Төлбөрийн чадваргүйдлийн тухай” хууль нэрээр Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин энэ асуудлаар тодорхой саналтай бизнесийн төлөөллийн байгууллагуудтай уулзаж, ярилцахад бэлэн байгаагаа өөрийн цахим хаягаар дамжуулан илэрхийлж байна.
Гишүүний Enkhtuvshin@Parliament.mn имэйл рүү саналаа илгээх боломжтой.
ШИНЭ МЭДЭЭ






