
Эрдэнэт үйлдвэрийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн хамт олныг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Эрдэнэт үйлдвэрийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн хамт олныг Төрийн ордонд хүлээн авч, уулзлаа.
Тэрбээр, найман жилийг хамтдаа өнгөрүүлэхдээ олон мэдлэг, ур чадварт хамтдаа суралцаж, олон ололт амжилтыг хамтдаа бүтээлцсэн дотно хамт олон маань юм байгаа юм.
Санхүүгийн сахилга бат, эдийн засгийн үр өгөөж, хариуцлагын механизм гээд олон шинэлэг шийдэл, хэлбэрийг үйлдвэртээ шингээн нутагшуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн маань шилдгүүдийн төлөөлөл хэмээн тэднээрээ би бахархдаг. Ийм л сайхан дурсамжтай, амжилтын түүхтэй хамт олонтойгоо сэтгэлийн үгээ уудалж, дурсамжит мөчүүдээ ярилцан суухад сайхан байлаа.
Тэд маань өөрсдийн гараар урлаж бүтээсэн урлалуудаараа бэлэг бариад “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаас төрсөн анхны эмэгтэй УИХ-ын гишүүнийхээ гаргаж буй санал санаачилга, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа”-гаа илэрхийлсэн үгнээс эмэгтэйчүүд, хүүхдүүд, уурхайчдынхаа төлөө илүү их эрч хүчээр хичээн зүтгэх урам зоригийг авлаа гэв.
ШИНЭ МЭДЭЭ
