2025.06.03
Улстөр
Д.Энхтүвшин: Хамтарсан засаг тарсан ч мөрийн хөтөлбөрийг нь өөрчлөх хэрэггүй үргэлжлүүлэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр суурь илэрхийллээ.
Өнөөдөр бид бүхэн Үндсэн хуулийн 44.1 дүгээр заалтыг хэлэлцэж байгаа юм. Энэ заалт дээр тодорхой бодлогын асуудал дээр л Ерөнхий сайдад итгэл үзүүлэх. Өөрөөр хэлбэл УИХ-ын баталсан бодлогоос зөрөөтэй ч юм уу эсвэл шинээр бодлого танилцуулаад тэр нь эрсдэлтэй гэж байгаа үед энэ асуудлыг хэлэлцэхээр заасан ийм хуулийн заалттай. Тэгтэл одоо хэлэлцэж байгаа байдлаас харахад бид нар бүгдээрээ яг юу хэлэлцэж байгаагаа бараг мэдэхээ больтлоо хамтарсан засгийн асуудал болоод явчхаж байна. Үндсэн асуудлаасаагажаад явчхаж байна. Хэрвээ энэ асуудал дэмжигдээд санал хураагдаад нэг тал руугаа шийдвэл дэмжигдсэн дэмжигдээгүй хоёулаа Үндсэн хуулийн 44.1 гэдэг заалтын агуулгатай нийцэхгүй учраас Үндсэн хууль зөрчих. УИХ-ын гишүүдийн өргөсөн тангараг байгаа. Нийт иргэн улсын эрх ашиг, Үндсэн хуулиа дээдэлнэ гэсэн энэ зарчмаасаа гажиж өөрөөр хэлбэл үндсэн хуулийн бус асуудлууд ярилцаж байгаа иймэрхүү дүр зураг байна.
Хоёрдугаарт, сүүлийн үед бид нарын цаашид анхаарах ёстой зүйл бол. Үзэл бодлоо илэрхийлэх. Гудамжинд битгий хэл. УИХ-ын танхим дотор гишүүд үзэл бодлоо илэрхийлэх бол тун эрсдэлтэй болсон. Энийг өнгөрсөн хугацаануудад харсан. Янз бүрийн үлгэр зохиож хардалтуудаар харлуулда, зохион байгуулалттайгаар дайрдаг ийм үйл явдал байнга явж байна. Жишээлбэл Ерөнхий сайдын 50%-ийг нь эзэмшдэг компанийн чиглэлээсогцрох амархан жагсаалын эсрэг жагсаалыг зохион байгуулж мөнгө төлбөртэй холбоотой асуудлууд явж байна. Энэ нь яг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулийн суурь зарчмыг Ерөнхий сайдын өөрийнх нь 50%-ийг нь эзэмшдэг компанийн оролцоотойгоор ийм юм хийж байгаад бас цаашдаа анхаарах хэрэгтэй. Энэ бол олны эгдүүцлийг дургүй хүргээд байгаа гол асуудлууд гэж бодож байна. Ардчилсан намын хувьд засгаас гарах шийдвэр гаргасан нь парламент засаглалыг төгөлдөржүүлэхэд чухал алхам гэж бодож байна. Зөв зүйл хийхэд туслахаас илүү муу зүйл хийхээс нь хамгаалах гэдэг бол маш чухал үүрэг роль гэж бодож байна. Тэгэхээр Засгийн газарт орсон мөрийн хөтөлбөрүүд нь үргэлжлүүлээд явахад энэ бодлогоо бол дэмжинэ байх гэсэн бодолтой байна. Тэгэхээр энийг заавал засгаас гарсан ч гэсэн гараагүй ч гэсэн заавал энэ мөрийн хөтөлбөрийг нь өөрчлөх хэрэггүй энийг нь үргэлжлүүлээд яваасай гэж бодож байна. Сүүлийн үед үндсэн хуулийн энэ зарчим буюу парламентын бие даасан байдал бол алдагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр харахад бол 10 сарын хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хугацаанд ч гэсэн ер нь бол парламентын бие даасан байдал бол маш хэврэг болсон байна гэж харагдаж байгаа. Засгийн газрын гишүүд нь нэлээн үүрэг рольтой. Эсвэл засагт орох гэсэн зарим гишүүдийн засгаа шүүмжлэх ч гэдэг юм уу яг ийм хууль тогтоох үйл ажиллагаа хийдэг энэ зарчим маань алдагдаад ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ буцаагаад улс төрийн эрх барьж байгаа намын дарга ч гэдэг юм уу Ерөнхий сайд нар бол асар их эрх мэдлүүд төвлөрч байна. Энэ нь буцаад геополитикийн хувьд эрсдэлтэй асуудал байна гэсэн. Энийг улам эрсдэлд оруулж байгаа бас ийм дүр зураг байгаа учраас энэ тогтолцоог илүү зөв болгоход Ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ үүрэг гүйцэтгэх нь маш чухал гэж бодож байна. Тэгээд амьдрал цаашаа үргэлжилдгээрээ үргэлжилнэ.
ШИНЭ МЭДЭЭ






