sandagsurenj@gmail.com
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.12.04
Эдийн засаг, Худалдаа
Ж.САНДАГСҮРЭН: Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд нээлттэй хуралдсан
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан өнөөдөр 11:30 цагт боллоо. Хуралдаан Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, баталлаа. Энэ үеэр төсвийн болон татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн дараах байр суурийг илэрхийлж, хариулт өглөө.
Өнөөдөр Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотроо багтааж төсвөө батлах ёстой. Хуулийнхаа хүрээнд НИТХ хуралдаж төсвөө, нээлттэй баталлаа. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо. Зам болон бусад татвар, хураамжтай холбоотой өөрчлөлт орсон. Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Улсын төсвийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Нийслэлийн тухайд Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд хуралдаанаа товлоод, хийгээд, мэдээллээ олон нийтэд нээлттэй өгөөд явж байгаа. Мэдээж Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно. Жил бүр Төрийн аудитын газраас төсөвт хяналт тавьдаг. Зөвлөмж, шаардлагаа танилцуулдаг. Төсвийн жилийн явцад Аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төсөв захиран зарцуулагчид зөвлөмжийг хэрхэн мөрдсөн тухайгаа эргээд тайлагнадаг. Аудитын байгууллага ч төсвийн зарцуулалтыг хянадаг.
ШИНЭ
МЭДЭЭ
Мэндчилгээ:
2024.12.31
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
2024.12.30
Нийслэлийн төсвийг төвлөрүүлэх талаар хэлэлцлээ
2024.12.25
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
2024.12.24
Ж.Сандагсүрэн:Хүүхдийн эмнэлгүүдийн дотоод орчин, агаарын бохирдолтой гомдол их ирж байна. Энэ тал дээр ямар төсөв тавьсан бэ?
2024.12.23
Ж.Сандагсүрэн: Далий зам тавьчхаад төсөв баталсан төлөөлөгч нараа “шарж” байсан шүү
2024.12.23
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
2024.12.16
УХХК: “Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци” ХК Дэлхийн Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Холбоонд албан ёсоор элслээ
2024.12.12
300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна
2024.12.10
Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг шинэчилнэ
2024.12.10
Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын туршилтын холболтыг залгалаа
2024.12.09
Ж.САНДАГСҮРЭН: Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд нээлттэй хуралдсан
2024.12.04
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан
2024.12.04
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа
2024.12.03
НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэх асуудал
2024.11.29
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна
2024.11.29
Ж.Сандагсүрэнг “Улаанбаатар хөгжлийн корпораци“-н захирлаар томиллоо
2024.11.27
БАГАНУУР ДҮҮРЭГТ БАРИГДАЖ БУЙ БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦЫН АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА
2024.11.27
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн СХД-ийн 29 дүгээр хороонд ажиллаа
2024.11.24
Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж дууслаа
2024.11.21