МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говь-Угтаал сумын төвийн шинэчлэл, инженерийн байгууламжийн зураг төсвийг ирэх оны төсөвт оруулахаар ажиллана
2025.05.12
Орон нутгийн хөгжил

Говь-Угтаал сумын төвийн шинэчлэл, инженерийн байгууламжийн зураг төсвийг ирэх оны төсөвт оруулахаар ажиллана

”Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д улсын тээвэр, логистикийн төв, эдийн засгийн коридорт холбогдох бүс, нутгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, боловсруулах орон нутгийн хөгжлийн 91 төвийн нэгээр Дундговь аймгийн Говь-Угтаал сум сонгогдсон билээ.

Тус сум нь аймгийн зүүн бүсийн төв сум гэсэн статустай байгаа. Сумдыг дэд бүтэцтэй болгох, инженерийн шугам сүлжээнд холбох, цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга цэвэр усны сүлжээнд холбох асуудал тулгамдаж байгаа асуудал мөн юм. Бид эхний ээлжинд бүсийн төвүүд цаашлаад бүх сумдаа холбож чадвал бодитой хөгжлийн тухай ярьж болно. Говь-Угтаал сумын төвийн шинэчлэл, инженерийн байгууламжийн зураг төсөв 2022 оноос хийгдэж эхлээд одоо дуусч байгаа талаар сумын Засаг дарга Б.Доржсүмбэр танилцууллаа. тэрээр уг асуудлыг Говийн бүсээс сонгогдсон гишүүдийн төлөөлөл болох Р.Эрдэнэбүрэн сайд, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарт танилцуулж, дэмжиж өгөхийг хүслээ. Ирэх оны төсөвт оруулах талаар ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ