МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Мөнхсоёл: Олон улс орон электрон тамхийг бүр тас хориглож байна. Бид ядаж үр хүүхэд, хойч үеэ хамгаалж оновчтой зохицуулалт хийх ёстой
2025.05.09
Эрүүл мэнд

Б.Мөнхсоёл: Олон улс орон электрон тамхийг бүр тас хориглож байна. Бид ядаж үр хүүхэд, хойч үеэ хамгаалж оновчтой зохицуулалт хийх ёстой

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өөрийн цахим хуудсаараа дамжуулан тамхины хууль, ялангуяа электрон тамхины хор хөнөөл, зохицуулалттай холбоотой байр сууриа ийн илэрхийллээ. 

Тэрбээр "Жижигхэн биендээ багтахгүй их зорилго мөрөөдөлтэй Отгоны Саранчулуун гишүүнтэйгээ зөвхөн тамхины хууль, электрон тамхины хор хөнөөл, зохицуулалт, хуулийн хэрэгжилтэнд саад болох хүчин зүйлс зэргийг яриад зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, ялгаварлан гадуурхалт, иргэний нийгмийн байгууллагын хөгжил зэрэг олон сэдвээр хөөрөлдөж явна. Заримдаа хүмүүс янжуур тамхи, электрон тамхины аль нь эрүүл мэндэд илүү хөнөөлтэй талаар асуудаг. Хоёулаа шүү, харьцуулшгүй!

Олон улсууд э-тамхийг бүр тас хориглож байна. Бид ядаж үр хүүхдүүдээ хамгаалж зохицуулалт хийх ёстой юм. Томчууд үүнийг хүсэхгүй бол хүүхдүүддээ хайргүй эсвэл бусдын хүүхдийг өөрийн хүүхэд мэт хайрлахгүй байна гэсэн л үг болно! Тоо баримт, жишээ, тайлан дүгнэлт зөндөө. Онлайн хайгаад үзээрэй" гэв.

ШИНЭ МЭДЭЭ