МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

2025.05.09
Эдийн засаг, Худалдаа

Д.Амарбаясгалан: Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дунд зээлдэгчийн эрхийг хамгаалдаг байгууллагатай болох уу?

УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч, асуулт асуулаа.

Жилдээ 6 орчим тэрбум төгрөгийн төсөв гаргаж асуудлыг хариуцаад шийдээд явдаг байсан хувийн 2 компани Кредит скоринг компанийн жилийнх нь иргэдээс авч байгаа төлбөр 20 тэрбум хүрчихсэн байна. Тэгэхээр иргэд дээр дарамт нэмж өгөөд байна. Иргэдээс авдаг, ААН-ээс авдаг мөнгөө л нэмээд байна. Нөгөө талдаа арилжааны банкууд, ББСБ-ууд зээл өгч байгаа нэрээр баахан мөнгө хүүлж, бизнес хийж байгаа шүү дээ. Шударга ёсны асуудал энэ мэт зүйлээс эхэлж байгаа. Манай Монголбанк үүн дээр ямар бодлого барьж, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад юу хийдэг юм бэ? Цаашид Санхүүгийн ЗЗ дээрээс үйлчилгээ авч байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг нь зөвхөн УИХ-д байх юмуу? эсвэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дунд зээлдэгчийн эрхийг хамгаалдаг байгууллагатай болох ёстой юмуу? Г.Энхтайван ерөнхийлөгч үүнд хариулаадхаач?

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ