
2025.04.29
Орон нутгийн хөгжил
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт зохион байгуулагдаж байна
Анхдугаар хуралдаанаар:
- Хойд бүсийн хөгжил 2040
- Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд
- Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин
- Бүсийн онцлог харьцуулалт
- Амьдралын чанарууд тулгамдсан асуудлууд сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлгүүд явагдлаа.
Энэ дагуу хойд бүсийг хөгжүүлэх суурь асуудал нь дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудын үйл ажиллагааг өргөтгөх, Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудлыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгох. Үүний хүрээнд Ханх-Хатгал чиглэлийн 180 км автозамын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд зураг төслийн ажил 40 хувьтай үргэлжилж байна. Мөн Жаргалант–Шинэ-Идэр–Мөрөн чиглэлд тавих автозамын зураг төсөл 30 хувьтай, Рашаант-Тосонцэнгэл чиглэлийн болон Бага-Илэнх - Хутаг-Өндөр чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр зураг төслийг тендер зарлах бэлтгэл ажил хийгдэж байна. Авто замууд баригдсанаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, зорчигч болон ачаа тээврийн эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, иргэдийн ажлын байр, орлого нэмэгдэх, алслагдсан бүс нутгийн иргэд, жуулчид нийгмийн үйлчилгээг шуурхай авах, ая тухтай зорчих нөхцөл хангагдах зэрэг Хойд бүсийн нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.
Хуралдаанд Засгийн газрын гишүүд, бүсийн аймаг, сумдын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцож, бүсийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцож байна. Мөрөн нисэх онгоцны буудлыг 4С ангилалын болгосноор олон улсын шууд нислэг үйлдэх, хүлээн авах /Сөүл-Мөрөн, Бээжин- Мөрөн, Токио-Мөрөн/ боломж бүрдэж, нислэгийн тоо, зорчигч болон ачаа тээврийн эргэлт нэмэгдэж аялал жуулчлал хөгжихөд чухал нөлөөтэй. Энэ төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.