МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ
2025.04.25
Хүний эрх

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.04.25/ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуулийн төслийг танилцууллаа.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын холбогдох шийдвэр болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх нийт 6 илтгэлд тусгасан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн талаар “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос 2021 оны зохион байгуулсан Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт тусгагдсан зарим асуудалд үндэслэн хуулийн төслийн нэрийг Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хэмээн өөрчилжээ. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ