2025.04.25
Эдийн засаг, Худалдаа
Л.Энх-Амгалан: Хуримтлалын сан нөгөө талдаа хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр ажиллах ёстой!
сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.
Уг мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Баялгийн сангийн тухай хуулиараа 3 сан байгуулсан. Ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөрөнгө оруулалтын сан, хуримтлалын сан гэх мэт. Иргэд дээрээ бид данс уул уурхайн компаниудын 34%-аас хуваарилж байгаа. Ноогдол ашгийг цуглуулж иргэдийнхээ дансанд хуваарилалт хийж байгаа. Иргэд дансныхаа үлдэгдлийг харах боломжтой байгаа. Хуримтлалын сан дээр хуримтлагдаж байгаа энэ мөнгө 2030 он хүртэл тодорхой хуримтлагдах ёстой. 1072 ширхэг хувьцаа шиг шууд данс руу нь өгчихнө гэсэн үг биш. Яг энэ хуулиар үүссэн хуримтлалыг ирээдүйд эрүүл мэнд боловсролд орон сууцад зарцуулна гэдэг угаасаа хуультай. Хуримтлалын сан чинь нөгөө талдаа хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр ажиллах ёстой. Баялгийн сангийн тухай хуулиар энэ хуримтлалын сангийн өгөөж бодлогын хүүгээс багагүй байна. Монгол банк хөрөнгийн менежментийн удирдлагыг хийж байгаа. Хөрөнгийн менежмен менежментийг хийсэн арга хэрэгсэл нь тэр ипотекийн санхүүгийн эх үүсвэр болгосон. Гэлээ гэхдээ бид Монгол банктай нэг жилийн гэрээ хийсэн. Нэг жилийн гэрээгээр 480 тэрбум төгрөгийг ипотекийн сангийн санхүүжилтэд оруулаад, үүнээс хүртэх өгөөжийг бодлогын хүүгээс багагүй байна гэхээр 30 тэрбум болж байгаа. Тэгэхээр оны төгсгөлөөр 4,9 тэрбум төгрөг авсан. 5 сарын 9-ний өдөр энэ гэрээ дуусах учраас бид гэрээгээ дүгнээд үлдэгдэл 25 тэрбум төгрөгийг бид нар хуримтлалынхаа дансан дээр авч, хуримтлуулж байгаа мөнгөний өгөөжийг хүү хэлбэрээр нь өгөх юм.
ШИНЭ МЭДЭЭ



Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засал
2025.04.18

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ДЭМБЭРЭЛИЙН НЯМСҮРЭН
2025.03.03

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.02.25