2025.04.25
Улстөр
Г.Уянгахишиг: Чингис Хаан баялгийн сангийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байна вэ?
Монгол Улсын Ерөнхий сайдын Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээллийг сонслоо.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Ерөнхий сайдтай холбоотой мэдээллийн талаар маш тодорхой 3 асуулт асууя.
Нэгдүгээрт, хуримтлалын сангийн хөрөнгийг ямар өгөөжтэйгөөр, ямар хугацаатайгаар байршуулаад 495 тэрбумын хөрөнгийн өгөөж нь 1 хувьтай тэнцэх буюу 4,9 тэрбум төгрөг байгаа вэ? Энэ хүрээнд ЗГ-ын 2025 оны 72-р тогтоолоор баталсан хөрөнгийн удирдлагын бодлогын 4.2-т ямар хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү оруулж болох вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Мөн түүнчлэн 4.1-д өгөөжийн хэмжээ Үндэсний баялгын сангийн тухай хуулийн 13-т заасан өгөөжөөс доошгүй байна гэж тодорхой зааж өгсөн. Тэгэхээр ямар хувь хэмжээтэйгээр, ямар хүүтэйгээр, ямар хугацаатайгаар, ямар нөхцөлтэйгөөр энэ орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрт хөрөнгө оруулсан бэ?
Хоёрдугаарт, Ирээдүйн өв сангийн хөрөнгийг гадны санхүүгийн байгууллагад байршуулсан байна. Энэ нь мөн ямар хугацаатай, хэдэн хувийн өгөөжтэй, ямар нөхцөлтэй хөрөнгө оруулалтын санхүүгийн хэрэгсэлд байршуулсан бэ?
Гуравдугаарт, "Чингис Хаан баялгийн сан" ХХК гээд шилэн дансан дээр гарч ирж байгаа. Ороод харахаар ҮБС-ийн хөрөнгийг зохион байгуулахад зориулагдсан хуулийн этгээд гэж гарч ирдэг. Гэтэл ямар ч мэдээлэл ороогүй байна. Тэгэхээр Чингис Хаан баялгийн сан нь ХХКомпанийн хэлбэртэйгээр байгуулагдчихаад байна уу? Үүнийг яаж зохицуулж байгаа вэ? Статус нь ямар вэ?
Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ



