С.Эрдэнэболд: Үндэсний баялгийн санд төвлөрч буй мөнгийг гадаадын банканд байршуулахаас гадна сүүлийн үеийн санхүүгийн технологи ашиглан өсгөхөд анхаарч, судалсан уу
УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Зарчмын хувьд бид нарын нөгөө олон жил удтал ярьсан шударга ёсыг тогтоох, баялгийн тэгш хуваарилалт цөөн хүмүүст хамааралтай байгаа энэ далд эдийн засгийг ил гаргаж ирэх, эдийн засгаа либералчлах гээд олон зүйл энэ баялгийн сантай шууд холбоотой болчхоод байгаа. Асуулт асуухаасаа өмнө хоёр асуулт байгаа. Үүнээс өмнө нэг жижигхэн мэдээллийн чанартай зүйлхэлэхэд 1960-аад оны сүүлээр, Норвегийн баялаг илрээд 30 гаран жил 1997 он хүртэл үүн дээр судалгаа явуулж байгаад Норвегийн баялгийн санг байгуулж,29 жилийн өмнө энэ сан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2012 онд тус санг судлах зорилгоор очиж байхад улсын төсөв ба баялгийн сангийнх нь харьцаа жишээлбэл баялгийн сангийнх нь хэмжээний 3,5 орчим хувьтай тухайн жилийнх нь улсын төсөвт тэнцэж байсан. 2022 онд түүхэндээ хамгийн дээд хувьцааны ханшаас үүдэлтэй алдагдал буюу 147 тэрбум долларын хохирол амсаад явж байсан.
Гэхдээ буцаагаад 3 жилийн хугацаанд нөхөгдөөд явчхаж байгаа юм. Энд ямар зүй тогтол харагдаж байна гэхлээрээ Норвегчууд их ухаалаг, нэгдүгээрт гадаад улс дахь үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авч, түүнийг түрээслэх байдлаар нөгөө мөнгөө хөдөлгөөнд оруулж ашигтай салбарууд руу хөрөнгө оруулалт хийсэн. Хоёрдугаарт тодорхой томоохон баталгаатай байж болохуйц газруудын хувьцааг авна. Гэхдээ хувьцааг 50 дээр нэмэх нэг ч юм уу. Ингээд мажорити хувьцаа авахгүйгээр үр өгөөжийг нь ингээд тооцдог. Гэхдээ үүний цаана маш олон судлаачид, Мэргэжилтнүүд юунд хөрөнгө оруулалт хийвэл зөв бэ гэдэг дээр байнга ангуучилж байдаг. Энэ нь шийдвэр гаргалтбаялгийн сангаа улам аривжуулахтай шууд холбоотой.
Манай улсын хувьд, Ерөнхий сайдын мэдээллээс 2030 он гэхэд 4-5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцож байгаа. Англи, Франц, Люксембург Улсын төв банканд одоогийн байгаа мөнгөө байршуулчихсан хадгалуулчихсан гэж байгаа. Зарчмын хувьд бид нар тодорхой орж ирж байгаа мөнгийг аль нэгэн улсын банканд байршуулах гэхээсээ илүүтэйгээр, тодорхой хэмжээнд Норвег маягийн байдлаар хөрөнгийн зах зээл, смарт технологи ч гэдэг юм уу энэ зүйл рүү хөрөнгө оруулах боломж бололцоог судалсан уу. Судалсан бол ямар боломж байна вэ.
ШИНЭ МЭДЭЭ


