2025.04.10
Эдийн засаг, Худалдаа
Н.Алтаншагай: Зах худалдааны төвүүд дээр "өдрийн зээл" нэртэй мөнгө хүүлэлт явагдаж байна
УИХ-ын чуулганы /2025.04.10/ ны өдрийн хуралдаанаар “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл”-ийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар зээлдэгч нарын зээлжих зэрэглэлийг тогтооно гэж ойлгож байгаа. Ингэж тогтоосноор зээлийн хүртээмж бодитойгоор хэдэн хувь, хэрхэн шийдвэрлэгдэх вэ? Иргэдэд банкны зээлийн хүртээмж муу, шаардлага өндөртэйгээс шалтгаалан банк бус санхүүгийн байгууллага, ломбарднаас өндөр хүүтэй зээл авч байгаа. Энэ нөхцөл байдлыг энэхүү хуульд ямар зохицуулалт хийх вэ? Зах худалдааны төвүүдээр өдрийн зээл нэртэй мөнгө хүүлэлт явагдаж байгаа. Энэ нь аман байдлаар тохиролцдог. Хүү өндөр. Үүнийг худалдаа эрхлэгч нар өөрсдөө авдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? Мөн цахим зээл байна. Өрнөөс өрний хооронд байгаа. Бодит шийдвэрүүдийг монгол банкныхан хэрхэн баримталж байгаа вэ?
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Э.Батшугар, ажлын хэсгийн гишүүд нар хариуллаа.