МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.31
Улстөр

Д.Батлут: Хөдөөгийн сумдад хими, биологи, физикийн багш нар томилохгүй бол мэдлэггүй хүүхдүүд төгсөж байна

 УИХ-ын чуулганы /2025.03.31/ ний өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Батлут: 

Хүний хөгжлөөр улс орны хөгжлийг тодорхойлдог гэж ойлгодог. Хүний хөгжлийн суурь асуудлуудыг хэрхэн шийдсэн бэ гэдэгээс л асуудлууд тодорхойлогдоно. Өнөөдрийн нэг асуудал бол. Хот, хөдөөгийн ялгаа. Яагаад хөдөө хүмүүс бага байна. Яагаад хот руу чиглэсэн хөдөлгөөн их байна.  Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас төвлөрлийг сааруулна гэж ярьж байгаа. Учир нь хөдөөд хүний анхан шатны хэрэгцээг хангах орчин нөхцөл байхгүйтэй холбоотой. Тэгэхээр энэ чиглэл рүү ямар ажлууд төлөвлөөд, ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлэл өгнө үү. Хүний хөгжлийг хангахын тулд том том төсөл хэрэгжүүлж байна. Хүний хөгжлийг хангахдаа жижиг зорилтуудаа орхидуулж болохгүй. Хөгжлийн төлөвлөөгөөний биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгсөнийг харж байна. Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна гэчихээд төрийн албаны хүний нөөцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ. Түүнийг хэрхэн дүгнэх вэ гэсэн чинь. Төрийн албанд зарласан сул орон тоо байна хэмээн дүгнэчихсэн байна. Үүн дээр ямар ахиц гарах вэ? Эдийн засаг, хөгжлийн яам хэрхэн төлөвлөх юм. Энэ зүйлээ хийж чадахгүй бол том том хөгжлийн тухай яриад үлгэр болно шүү. Хөдөө орон нутагт эмч, багш байхгүй байна. Математикийн багш, физих, химийн багш нар байхгүй. Хөдөө орон нутгийн хүүхдүүд тийм хичээл мэдэхгүй төгсөх гэж байна. Тэгтэл салбарын сайд нь УБ хотод сургуулийн удирдлага томилоод сууж байна. Үүн дээр сйаж анхаарч ажилламаар байна. 

Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ