Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын төслийн бүтээн байгуулалт эхэллээ
2025.04.25
Зам, Тээвэр

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын төслийн бүтээн байгуулалт эхэллээ

Хаврын бүтээн байгуулалтууд идэвхжиж байна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын төслийн бүтээн байгуулалт эхэллээ. Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг эхлүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр зам юм.
Төмөр замыг энэ оны 10-р сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэхүү төмөр зам нь нийслэл Улаанбаатар хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж байгаагаараа ач холбогдолтой.

Түүнчлэн логистикийн нийлүүлэлтийн сүлжээний бүх процессыг дижитал технологи, автоматжуулалт, болон AI, Big Data, IoT зэрэг дэвшилтэт системүүдээр бүрэн удирдах, бүтэн системийн интеграц, онлайн платформын шийдэл бүхий орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа тээврийн логистикийн үйлчилгээг шинээр нэвтрүүлнэ.Энэхүү төмөр зам нь Улаанбаатар хотын ачаа тээврийн  үндсэн зангилааг Богд хаан уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийн нэг болж байна.

ШИНЭ МЭДЭЭ