МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.25
Эдийн засаг, Худалдаа

А.Ариунзаяа: Жижиг дунд бизнес эрхлэгчдийн 70% нь эмэгтэйчүүд, богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийг эрчүүдээс их авдаг үүнийг бодлогоор зохицуулах шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.04.25/ ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл хэлэлцлээ.

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ тодруулах асуулт байна. Хар жагсаалт буюу одоо муу хүмүүсээ л хэрхэн яаж торгож, хязгаарлах уугэдэг талаас нь л яриад байдаг. Гэтэл сайн хүмүүсээ, сайн зээлдэгч үүргээ сайн биелүүлж байгаа хүмүүсийг хэрхэн яаж урамшуулах уу гэдэг талаас нь огт ярьдаггүй. Энэ зөвхөн зээлийн хүү ч байна уу, бусад татвар торгууль ч байна уу, үүн дээр ердөөсөө ярьдаггүй. Зээлээ сайн төлж байгаа хүмүүс, хамгийн өндөр оноотой байгаа хүмүүсээ зээлийн хүүгийн бодлогоороо дэмжлэг үзүүлэх боломжтой юу? Энэ бодлого явах уу, үгүй юү? УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зээлийн хүүг бууруулах маш олон бодлого, чиглэлийг явуулж байгаа. Өнгөрсөн хоёр 7хоногийн өмнө Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн кодын нээлтийг хийсэн.

Үүнтэй холбоотойгоор тавьж буй мэдээллүүд нь нийт бизнес эрхлэгчдийн 40% нь эмэгтэйчүүд. ААН-үүдийн удирдах албан тушаалтны 37% нь эмэгтэйчүүд. Гэтэл жижиг дунд бизнес эрхлэгчдийн 70% нь эмэгтэйчүүд. Тэгээд авч буй зээлийг нь аваад үзэхлээр, зээлдэгчийн дансны тоо эрэгтэйчүүдийнхээс 33%-аар их байгаа. Гэтэл дундаж зээлийн хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс 45%-аар бага зээлийн дундаж хүү нь эрэгтэйчүүдийнхээс 0,8 буюу бараг нэг хувиар их байгаад байна. Үндсэндээ жижиг бизнесийн, жижиг зээлүүдийг дийлэнхдээ эмэгтэйчүүд авдаг юм байна. Богино хугацаагаар, өндөр хүүтэй авдаг юм байна. Тулгамдаж байгаа асуудал нь барьцаа хөрөнгө байдаггүй, бизнесийн сүлжээ зах зээлийн хязгаарлагдмал нөхцөл байдал байна. Жендерийн хэвшмэл ойлголт байна. Төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчин сул гэсэндүгнэлт байдаг. Зээлээ эргэн төлөлт нь эмэгтэйчүүдийн хувьд ямар юм бэ.

Хариуцлагатай юм уу, үгүй юм уу гэдгийг гаргаж ирэх хэрэгцээ шаардлагатай байнагэдгийг олон жил ярьсан учраас, Монгол банк, СЗХ мэргэжлийн оролцогч байгууллагууд хамтдаа эмэгтэйчүүдийн санхүүгийн кодтой болж байгаа. Европын сэргээн босголтын банктай хамтраад энэ дэлхийн шилдэг үлгэр жишээ болж буйсанхүүгийн кодыг Монгол Улсдаа нэвтрүүлж байгаад талархлаа дэвшүүлмээр байна. Бид дата, судалгаа мэдээлэлтэй болж байж сая тулгамдсан асуудлууд нь юу байна, хэрхэн, яаж дэмжиж, шийдвэрлэх вэ гэдэг баримттай болно. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг эрчүүдтэй адил нэг гараанаас байх энэ боломжийг нь төрөөс олгох нь зүйтэй, ийм бодлого байх хэрэгцээ шаардлага байна.

ШИНЭ МЭДЭЭ