2025.04.25
Эдийн засаг, Худалдаа
Ц.Идэрбат: Зээлийн хураамжийг бууруулах боломжтой юу?
УИХ-ын чуулганы /2025.04.25/ ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Батшугар гишүүний өргөн барьсан хууль маш чухал хууль. Хоёр үндсэн том агуулга байна. Нэгдүгээрт, хар жагсаалт онооны систем руу орох нь. Хоёрдугаарт зээлийн хүүгийн асуудал. Зээлийн хүүг бууруулах том бололцоог хууль, эрх зүйн хувьд нээгээд өгчихөөр арилжааны банкууд энэ батлагдсан хуулийн үндсэн зорилго, агуулга руу чиглэсэн үйл ажиллагаа авах уу? үүн дээр монгол банк хэрхэн ажиллах вэ? Эрх зүйн орчныг нь нээж өгөөд байдаг, эс үйлдэхүйгээрээ хийхгүй бол зээлийн хүүг хэвээрээ л байна. Тэгэхээр үүн дээр монгол банк хэрхэн манлайлалтай ажиллах вэ? Зээлийн хураамж авдаг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ипотекээс авахаа болино гэсэн өнөөдөр энэ хураамжаа авсаар л байна. Тэгэхээр энэ хураамж зайлшгүй байх ёстой юу? Үүнийг бууруулах боломж байна уу? Гуравдугаарт, ахмадын зээлтэй холбоотой. Тойргоор ажиллаж байхад үүнийг ярьж байна. Үүн дээр бодолтой хандах ёстой. Зээл авах хугацааг нь 12 биш 24 болгоод өгчих юм бол гар дээрээ нэг ч төгрөг авахгүй байх хүндрэл байхгүй болчихно. Ахмадууд хэлж байна. Бид нарт сонголттой болгоод өгчих хэрэгтэй. Нэг эсхүл хуу хамчихдаг зээл. Эсхүл 70/30 гээд заадаг. Үүнийг та бүхэн хэлээд яриад өгөөрэй гэсэн.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ

