УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах зүйлийг тодрууллаа.
Их чухал хууль явж байна. Зээлжих онооны зээлжих чадварын онооны систем нэвтрүүлээд явна гэдэг бол маш зөв асуудал. Гэхдээ хэд хэдэн тодруулах асуулт байна. Саяхан манай Хөвсгөл аймгийн Мөрөн хотод "Шинэ мөрөн" худалдааны төв шатсан. 260 түрээслэгчийн асуудал энд хөндөгдөж байгаа. Арилжааны банкнуудаас асуухад 5 орчим тэрбум төгрөгийн зээл гарч ирж байгаа. Зээлжих оноо гэдэг нь зээлээ аваад хариуцлагатай төлөөд явдаг процессууд. Зээлээ сайн төлөх тусам зээлжих оноо дээшлээд, тэр хэмжээгээр банкнууд зээл олгох дээрээс нь хүү буурах боломжууд бүрдэж байгаа гэж харж байна. Эргэлтийн хөрөнгөгүй, барьцаагүй болчихсон, худалдаалж буй бараа бүтээгдэхүүнгүй болчихсон. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Шинэ мөрөн худалдааны төвийн хохирогчид маш хэцүү байдалд байгаа. Бүгдээрээ зээлтэй.
Ийм асуудал үүсэхэдзээлийн мэдээллийн тухай хуульд тодорхой зохицуулалт орсон уу. Хар жагсаалт алга болно гэж тооцож байгаа. Энэ бол маш сайн, хэрэглэгчийг иргэдийг хохироож байгаа эрхийг нь зөрчиж байгаа нэг том асуудал. Зээл төлж чадаагүй л бол жагсаалт руу ордог гэж ойлгож байгаа. Үнэхээр хар жагсаалтыг халж чадах уу? Зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Вьетнам улс зээлийн онооны систем нэвтрүүлснээр зээлийн хүүг 18-14% болгож бууруулсан туршлага байна. Маш сайн үзүүлэлт. Нөгөө талдаа Ахмадууд банкан дээр очоод зээлийн оноо авах байтугай зээлд хамрагдаж чадахгүй, ялгаварлах бодлого явагдаж байна. Энэ нь зээлжих чадварын оноотой холбоотой асуудал дээр нөлөөлөл үзүүлэх үү.