МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.25
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Бат-Эрдэнэ: Хуулийн зохицуулалттай асуудлыг ингэж өөрчлөх шаардлага байна уу?

УИХ-ын чуулганы /2025.04.25/ ны өдрийн хуралдаанаар "  Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл" хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хууль батлагдаад л хэрэгжинэ. Өнөөдөр Монгол Улс даяар чонын асуудал үүсээд байгаа юм биш. Зохицуулалттай хэлбэр. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22-р зүйл, Эрүүгийн хуульд ч үүнийг тусгачихсан байдаг.  Аймаг сумын засаг дарга нар, удирдлагууд байгаль орчны газартайгаа хамтраад урьдчилсан байдлаар нөөцөөс тогтоод байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлснээр агнах зөвшөөрлийг авч байгаа. Өнөөдөр орж байгаа хуульд орж байгаа өөрчлөлтийг харахаар ахуйн чиглэлээр агнах гэж байгаа төлбөрийг чөлөөлөх гэж байгаа юм шиг харагдаж байна. Зөвхөн баруун аймагт чоно байгаа юм биш. Бусад аймагт чоно байгаа юу гэдэг асуудал. Тэгэхээр бид нар чонотой холбоотой асуудал байнгын хороон дээр орж ирсэн. Цаашлаад ирвэсийн асуудал орж ирэх вий дээ. Уг нь одоо байгаа зохицуулалттай зүйлийг заавал ингэх шаардлага бий юу? Чонын ан хийх сонирхолтой тусгай сонирхлын анчид чонын эд эрхтэн худалдаалах асуудал нэмэгдэж байгаа. Саарал чоно өөрөө зэрлэг амьтан ба ургамал аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 2-р хавсралтад багтсан байдаг. Үүнийг судалсануу? 2019-2024 оны хооронд 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг олгосон. Тэгтэл 153 агнасан байна. Малчид амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор гэдэг дээр хариулахтай явж байгаа мал. Эсхүл малчны хот руу дайрч байгаа чоныг агнасан тохиолдолд зөвшөөрөл авахгүй гэж ойлгоно. Тэгвэл тухай үед үүссэн нөхцөл байдлыг нотлох мэдээллийн сангийн бүртгэлийг хэрхэн хамруулах вэ?  Мэдээллийн сангийн бүртгэл тодорхой бусаар шалтгаалж дараа дараагийн асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Хуулийн төсөлд хэрхэн тусгаж байна вэ? 

Түүний асуултад, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хариуллаа.    

Мэргэжлийн хүмүүс мэргэжлийнхээ түвшинд хариултаа өгмөөр байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам чоно агнах процессыг бодлогын хэмжээнд дэмжиж байгаа гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. 2009 оны ЗГ-ын тогтоолтой. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг чоногүй. Хууль хэрэгжихээр зүүн бүс, говийн бүс, хойд бүс яах юм бэ? 

ШИНЭ МЭДЭЭ