МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Финланд мэргэжилтэн Кристина Харалдтай хөгжлийн бэрхшээлийн асуудлаар ярилцлаа
2025.04.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Финланд мэргэжилтэн Кристина Харалдтай хөгжлийн бэрхшээлийн асуудлаар ярилцлаа

Тэгш Тусгал ТББ нь Финланд Улсын Гадаад харилцааны яам болон ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” буюу ЭПСО төслийг 2023-2026 оны хооронд хэрэгжүүлж байна.

2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төслийн оролцогч байгууллагуудын удирдлагууд болон төлөөлөл УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай уулзалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын талаар нээлттэй ярилцлаа.

Мөн Финланд улсаас "Тэгш Тусгал" ТББ-д ажиллаж буй мэргэжилтэн Кристина Харалдтай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, хамгаалал болон олон улсын жишиг туршлагын талаар санал солилцжээ.

ШИНЭ МЭДЭЭ