
2025.04.21
Гадаад харилцаа
НОРВЕГИЙН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД ВЭБЬЁОРН ДЮСВИКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
/2025.04.21/-ний өдөр Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух элчид сайд Вэбьёорн Дюсвикиг хүлээн авч уулзаж, Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух элчид сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Вэбьёорн Дюсвики тус улсын ногоон амины болон нийтийн орон сууцны төлөвлөлт, ашиглагдаж байгаа барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй болгосон туршлага, норм норматив, сэргээгдэх эрчим хүчний дулаан хангамжийн арга технологийн талаар танилцууллаа.
Эрс тэс уур амьсгалтай бүс нутгийн инженерийн дэд бүтэц, технологийг хэрэгжүүлсэн сайн туршлага, барилгын норм норматив, стандарт, олон нийтийн зориулалттай модон барилгын хийц, бүтээцийг Монгол Улсад нутагшуулах бүрэн боломжтой юм. Цаашид Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улсын инженер, техникийн ажилчдын чадавхийг сайжруулах, урт, дунд хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах боломж нөхцөлийг бий болгох, сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар талууд харилцан санал солилцов.
Уулзалтад Норвегийн Хаант Улсын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичиг ноён Гаут Хэллэнэс Гров, ХББОСЯ-ны Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Адъяабаатар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Анх-Оргил, Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Нандинбилэг нар оролцлоо.
ШИНЭ МЭДЭЭ


САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
2025.03.01


Аймгийн улсын аваргууд тодорлоо
2025.02.13

Сайдын тушаалаар хоёр журмыг цуцаллаа
2025.02.13