Хангайн бүсийн дарга нартай цахимаар хуралдлаа
2025.04.21
Орон нутгийн хөгжил

Хангайн бүсийн дарга нартай цахимаар хуралдлаа

Өнөөдөр хойд, хангайн бүсийн зургаан аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Байгаль орчны газрын дарга нартай цахимаар хуралдлаа.Энэ удаагийн цахим хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийг мөрдүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал, зарим аймгуудын сайн туршлагуудын талаар мэдээлэл сонслоо.

Аймгуудад малын гаралтай хог хаягдал, дахивар бүтээгдэхүүнийг бордоо болгох үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, сумдын төвлөрсөн хог хаягдлын цэгийг гуравдугаар зэргийн ландфилд шилжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тарифыг тогтоохдоо айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын гарч буй хог хаягдлын хэмжээг бодитоор тогтоох зэрэг асуудлуудаар үүрэг чиглэл өгөв.

Мөн цаашид

  • Хог хаягдлын тухай хуульд заасан эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж батлуулах;
  • Тусгай хамгаалалттай газар нутгуудад хог хаягдлын цогц менежментийг нэвтрүүлэх;
  •  Байгаль, орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас захиалгаар Барилгын хөгжлийн төвөөс баталсан жишиг зургийн дагуу аймгийн төв болон сумуудад хог хаягдлыг ангилан ялгах төв, төвлөрсөн хогийн цэгүүдийг шинэчлэн байгуулах;
  • Малын гаралтай хог хаягдал, дахивар бүтээгдэхүүнийг бордоо болгох үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх чиглэлд санал санаачилга гаргах нь чухал байна.

ШИНЭ МЭДЭЭ