МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хойд бүсийн хөгжлийн чуулган Булган аймагт зохион байгуулагдана
2025.04.25
Орон нутгийн хөгжил

Хойд бүсийн хөгжлийн чуулган Булган аймагт зохион байгуулагдана

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд "Хойд бүсийн хөгжлийн чуулган" 4 сарын 28-нд Булган аймагт зохион байгуулагдана.Уг чуулганаар бүсийн хөгжлийн олон чухал асуудлууд хэлэлцэгдэж, Засгийн газрын түвшинд шийдвэрлэгдэнэ.

Өнөөдөр Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтнууд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн удирдлагуудтай уулзаж, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудын удирдлагуудтай цахимаар холбогдож, төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, санал хүсэлтээ нэгтгэх уулзалтыг зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ