
2025.04.23
Улстөр
Д.Үүрийнтуяа: Даатгуулагчийн хариуцлагыг сайжруулахын тулд ямар ажлыг хийх ёстой вэ?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг миний бие даргалж хуулийн дагуу нээлттэй зохион байгууллаа.
ЭМДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд МҮЭ-ийн холбооноос нэр дэвшиж байгаа тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаагийн танилцуулга болон хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд сонсголын тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Нэгдүгээрт, ЭМД-ын сан үндсэндээ даатгалын тогтолцоогоороо, даатгалын зарчмаар л явах ёстой. Халамжийн даатгалын асуудал. Өөрөөр хэлбэл төрөөс тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа тодорхой бүлгүүдэд чиглэсэн халамжийн даатгалын зардлыг өнөөдрийн даатгал төлөгчдийн төлсөн мөнгөнөөс даатгалын сангаас гаргаад явж байгаа. Төр өөрөө халамжийн даатгалыг өгөх шаардлагатай гэж үзэж байгаа бол даатгалын сан руу халамжийнхаа мөнгийг төлдөг байх ёстой гэж ингэж ойлгодог юм. Даатгалын зарчим бол иргэн даатгуулсан дүнгээрээ л хохирлоо нөхөж авах тухай асуудал. Яг энэ тогтолцоо руугаа шилжихэд манай улсад ер нь ямар хугацаа шаардлагатай гэж харж байна? Бидэнд ямар нууц боломж байна? Хоёрдугаарт ЭМД-ын сантай холбоотой сахилга хариуцлагын асуудлууд хөндөгдлөө.
-
Нэгт, ЭМД-ын санхүүжилт авч байгаа эрүүл мэндийн байгууллагуудын хариуцлага.
-
Хоёрт, ЭМД-ын санг удирдаж байгаа байгууллагын хариуцлага.
-
Гуравт, даатгуулагчийн хариуцлага.