
2025.04.22
Зам, Тээвэр
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанд 20 минутын хот Үндэсний хорооноос "Нийтийн тээврийн олон төрөлт хэрэгсэл (метро, хөнгөн галт тэрэг, трам, дүүжин тээвэр, тусгай замын автобус) нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд авто зам болон төмөр замын тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл"-ийг санаачлан танилцуулж, тус хуралдаанаар хэлэлцүүлэн нийт гишүүдийн саналаар тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
Тус хуралдаанд 20 минутын хот Үндэсний хорооны Ажлын албаны Бодлого хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч Ц.Батгэрэл, Салбар хоорондын зохицуулалт хариуцсан шинжээч Э.Баярбат нар тогтоолын төслийг танилцуулсан юм.
Үндэсний зөвлөлийн хуралдааны үр дүнд шинээр бий болох дээрх нийтийн тээврийн олон төрөлт хэрэгслүүдийн хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг холбогдох салбарын яамд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллахаар тогтоолын төсөлд тусгасан юм.
ШИНЭ МЭДЭЭ

Зөөлөн хот фестиваль болно
2025.04.08

20 минутын хот Үндэсний хороо хуралдлаа
2025.04.04

Өмнөговь аймагт ажиллаж байна
2025.03.25