2025.04.24
С.Эрдэнэболд: Хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудлыг "эмх цэгцтэй" авч үзэх л хэрэгтэй!
УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхиййллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Чуулганы хуралдааныг харж байхад, маш олон өөр төрлийн ойлголтуудыг нэг сагс руу хийх гэж хичээгээд байгаа юм шиг санагдаж байна.
Нэгдүгээрт, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудал дэлхий дахинд ч гэсэн том сорилт болчихсон. Шалтгаан нь Герман, Их Британи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад хүртэл асуудал бас хүндэрчихсэн байгаа. Бид гүтгэх доромжлохтой холбоотой асуудлыг шууд хуультай холбон тайлбарлах хэрэггүй. Гишүүдийн зарим байр суурийг гайхаж байна. Учир нь тусдаа хуулиар зохицуулагдаад явчихдаг асуудал. Нийгмийн сүлжээ буюу тэр сошиал медиатай холбоотой асуудлыг шууд ийшээ хэрхэн холбох вэ гэдгээ тодорхой хэлмээр байна. Тэгэхээр бид үүнийг "эмх цэгцтэй" авч үзэх л хэрэгтэй.
Үндсэн хуулийн хүний жам ёсны эрхийн араас залгаж байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг бид нар аль болохоор ил тод, нээлттэй, шилэн тунгалаг л байдал руу оруулах ёстой. Шууд бүхнийг механикаар зохицуулах гэхээр эргээд маш олон тодорхойлолтууд шаардаад байгаа. Хуулийн төслийг дэмжиж байгаа нэг шалтгаан нь эх сурвалжаа хамгаалах ч гэдэг юм уу, сэтгүүлч хоригдол болоод байгаа, сэтгүүлч эрх нь зөрчигдөөд байгаа, улс төрчдийн хоорондын толхилцооны үзүүр дээр нь сэтгүүлч аваачаад төмөр хаалганы цаана суучихдаг зүйлийг л багасгах, бууруулах, төрлийн асуудлуудыг байхгүй болгох гэсэн зорилготой. Уламжлалт медиа буюу хэвлэл мэдээллийн нөхцөл байдал өөрчлөгдчихсөн. Шинэ тутам түвшинд, хүмүүст мэдэх эрхийг нь янз бүрийн байдлаар хангаад байгаа учраас цэгцтэй хандах ёстой гэдгийг тодотгоод байгаа юм!
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
ШИНЭ МЭДЭЭ


