МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.24

А.Ариунзаяа: Сошиал орчин, хувь сэтгүүлчтэй холбоотой тодорхой асуудлыг хуульд тусгаж чадсангүй

УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын талаар гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 

Гагцхүү ийм олон хуудастай бичиг баримт дотроо дөрөвхөн хуудас буюу наймхан нүүр хууль дээр жоохон дутуу дулимаг ажиллачихсан юм уу даа гэдэг ийм хувь хүний мэдрэмжтэй байна. Миний бодлоор одоо байгаа хууль дээр, энэ хуулийн орж ирж буй 8.5 буюу өөрийн зохицуулалтын байгууллагатай байна гэдэг, эрх мэдлийг нь өгөөдбараг болохуйц хэмжээний харагдаж байна. Хэд хэдэн санаа зовж буй асуудал байна. Нэгдүгээрт төрөөс ХМХ-ийн нийтлэх, нэвтрүүлэх, мэдээлэлд агуулгын хяналт тавих байгууллага, албан тушаал бий болгохгүй бөгөөд ийм үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглоно гэсэн байна.

Төрийн булхай, луйврыг илчлэх гээд байгаа юм уу гэдэг хяналтыг хэн ч тавьж болохгүй гэдэг агуулгаар нь ойлгоод байна. Гэтэл хууль бус мөрийтэй тоглоом, гэмт хэргийн шинж чанартай, хүүхдүүдийн эсрэг энэ болохгүй байгаа зүйл,заалтууд дээр хэн цензур тавих вэ. Дураар нь тавиад туучих юм уу? Цахим орчноо хянаж чадахгүй байгаа учраас 16 хүртэл насны хүүхдийн "сошиал хэрэглээг нь хязгаарлая" гээд Боловсролын сайд нь яриад явж байгаа. Хүүхдүүдээ хорьчхоод, өөрсдөө энэ цахим орчинд дураараа дургих уу.

Манай төр 2 туйлын шийдвэр гаргаад байдгаа болихгүй юм уу. Энэ олон хуудас дотор байгаа бүхий л зовлон нь сошиал орчин, хувь сэтгүүлчтэй холбоотой гомдлуудын талаар маш их судалгаанууд байна. Гэтэл яг энэ асуудлууд нь энэ хуулиар зохицуулагдаагүй. Сэтгүүлч өөрийнхөө пэйжээр өөрийнхөө аккаунтаар бичиж байгаа сэтгэгдэл, мэдээ мэдээлэл нь хэвлэл мэдээллийн байгууллагадаа орж явах уу, үгүй юу. Асуудал гарахад хувь сэтгүүлчийнхээ хувьд хэлж байгаа зүйл, манай байгууллагын асуудал биш гэж хэлэх энэ гарц нь байгаад байна. Төрийн байгууллагуудыг ХМХ-тэй байхыг хориглоно гэсэн ийм заалт байна. Байгууллагын цахим хуудас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд орох уу?

ШИНЭ МЭДЭЭ