2025.04.24
Б.Баярбаатар: Импортын татварыг тэглэснээр огцом өсөж буй үнийн өсөлтийг саармагжуулсан
УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
Дотоодын буудайн гурилын зах зээлийн төвлөрлийг тооцоход цөөн тооны аж ахуй эрхлэгчдээс хамааралтай, төвлөрөл бүхий өрсөлдөөний орчин хязгаарлагдмал төлөвтэй, цаашид салбарын зохицуулалт болон өрсөлдөөний бодлогын уялдааг хангах замаар тухайн салбарт өрсөлдөөний мэдрэмжтэй шийдвэр гаргах үйл явцыг дэмжих шаардлагатай гэж хөндлөнгийн шинжээчээс дүгнэж "их төвлөрсөн" гэсэн дүгнэлтийг гаргасан. Импортын гаалийн татвар болон хязгаарлалтаас чөлөөлсөн нь огцом өсөж байсан. Үнийн өсөлтийг бол саармагжуулсан гэсэн дүгнэлтийг гаргасан. Дотоодын 1 дүгээр зэргийн гурилын үнэ 2024 оны 5 дугаар сард 2454 төгрөг байсан бол 2025 оны 3 дугаар сарын сард 2221 болж 9,5%-аар буурсан. Нэг болон 2 дугаар зэргийн гурилын дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2024 оны 6 сараас эхлэн буурч эхэлсэн байна. 1кг дээд гурилын үйлдвэрлэх өртөг нь 1744 төгрөг, 73,9% нь улаан буудай, 26,1% нь бусад зардал. 1 дүгээр гурил өөр лүү өртөр үйлдвэрлэх өртөг нь 1516 төгрөг үүний 70% нь улаан буудай, 30% нь бусад зардал. 2 дугаар гурилын өртөг нь 1259 төгрөг үүний 63,8% нь улаан буудай, 36 хувь нь бусад зардал гэсэн судалгааны дүн байна. 2025 оны 3 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод худалдаалагдаж буй дотоодын дээд гурил 3188 төгрөг, 1 дүгээр гурил 2228 төгрөг, 2 дугаар гурил 1358 төгрөгийн үнэтэй байна. 2024 оны 5 дугаар сартай харьцуулахад дээд гурилын үнэ 7%-аар өссөн байхад нэг болон 2 дугаар гурилын үнэ 9,5-аас 15,4%-аар үнэ буурсан гэсэн дүгнэлт байна. Монгол Улсад им гурил импортлох худалдааны зохицуулалтын хүнсний тухай хууль Баяжуулсан хүнсний тухай хууль УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоол ЗГ-ын 2018 оны 336 дугаар тогтоол Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөмж зэргийг тус тус үндэслэн гаалийн импортын тариф квотыг тогтоож байсан. Баяжуулсан хүнсний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д албан журмаар баяжуулах хүнстэй ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүн Монгол Улсын үндэсний стандарт шаардлагыг хангасан байна гэж заасан. Монгол Улсын ЗГ 2018 оны 336 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан албан журмаар баяжуулсан хүнсний жагсаалтад хүнсний давс, буудай, гурил орсон гурилыг импортлоход заавал баяжуулах шаардлагатай бөгөөд баяжуулаагүй гурилыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй байхаар тарифын бус зохицуулалт хийсэн. Сүүлийн жилүүдэд тохиолдож буй гамшигт үзэгдэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хийсэн татварын тохируулга богино хугацааны давтамжтайгаар өөрчлөгдөж байна. Төрөөс импортыг орлуулах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ хязгаар тогтоохыг багасгаж, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээг гааль онцгой бус татвараар дамжуулан хянаж байна. Тариалан ХААЯ-наас тариалан эрхлэгчид, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид төрөөс 10 ААН-д 212,86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн хувьд 3-6%-ийг нь төлж, ЗГ-аас 7,65-аас 13%-ийг нь хариуцан төлөх нөхцөлтэйгөөр арилжааны банкны эх үүсвэр 60 хүртэл сарын хугацаатайгаар олгож байна аа. Эндээс үзэхэд төрөөс гурилын салбарт олгож байгаа зээл хөнгөлөлт нь гурилын томоохон ААН-үүдэд илүү давуу байдал олгогдож байна гэж үзэж байна. Тариалан эрхлэгчдийн хийсэн уулзалтаас үзэхэд тухайн салбар дахь төрийн бодлого өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл байдал нь үүсгэсэн байж болзошгүй. Иймд тарь газар тариалан, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийн үр дүн, урамшууллын асуудал, ялангуяа хөнгөлөлттэй зээлийг томоохон ААН-үүд олгосон асуудлаар УИХ-аас хяналтын сонсголыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн
ШИНЭ МЭДЭЭ

"Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо
2025.04.09
