МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баярбаатар: Салбарын сайд та монополь болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла!

УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Парламентын 126 гишүүдийн дунд үндэсний үйлдвэрлэлийг дэмжихгүй, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй гэсэн бодолтой хүн нэг ч байхгүй. Салбарын бодлого буруу байна гэдэг дээр асуудал яриад байгаа юм. Үнээ дийлэхээ болиод аргаа бараад импортын татварыг чөлөөлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн шийдвэр гаргаад жил ч болоогүй байна. Гурилын үнэ одоо л буурч эхэлж байна.

Нэгдүгээрт, гурилын зах зээл дээр 2020 оноос хойш үнэ яагаад өссөн талаар салбарын сайд та юу гэж бодож байна? Атрын аяны дараа 37 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэж та хэллээ. Одоо 9 болсон байна. Аж ахуйн нэгжүүд яагаад шахагдав? Салбар ямар бодлого гаргаж ажиллав? Үүнийгээ дагаад үнэ өсчихсөн юм биш үү гэж харагдаад байна.

Хоёрдугаарт, ковидын үед юмны үнэ өссөн гэж ярилаа. 2022 оны нэгдүгээр сард өмнөх онтойгоо харьцуулахад хүнсний инфляци 22, дундаж инфляци 12 хувь өссөнн. Үүнийг юунаас болсон гэж үзэж байна? Төсвийн байнгын хорооны хурал дээр ч та хэлсэн ямар ч үнээр хамаагүй дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм байна. Үйлдвэрлэл, газар тариалан чухал, харин хэрэглэгч хамаатай зүйл бишээ гэж хандаж байна. Өчигдөр та японы жишээг ярьж байсан. Япон жилд 770 тн будааг татваргүй импортоор оруулж ирдэг. Түүнээс дээш оруулж ирвэл татвар тавигддаг квоттой. Квоттой холбоотой санал оруулж ирэхгүй байсан уу?

2020 оноос хойш гурилын нийлүүлэлт ямар байсан бэ? Тоо баримт байна уу? Харахад нийлүүлэлт буураад үнэ өсөөд байсан.
Импортын бодлого нээгдээд жил орчим хугацаанд үргэлжилж байна. Гэтэл үйлдвэрлэл 40 хувь буурлаа гэдэг нь ямар үндэслэлтэй вэ?
Үнийг зах зээл шийдээд бусдыг нь бид мэднэ гэж хандаж байна. Гурилын салбарт төрөөс өгч буй шууд дэмжлэг, зэх зээлийн систем дээр нь хамгаалалт гэсэн 3 зүйл нэмэхээр иргэдийн нуруун дээр ачаа нь ирнэ л дээ. Тодорхой юм тэр л байна. Хохирч үлдэх нь иргэд. Хууль эрх зүйн орчны шинэчлэл их чухал байгаа юм. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ гэдэг өөрөө их чухал. Өчигдөр өгсөн мэдээллийг гуйвуулаад цахим орчинд түгээж байна лээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан олон хөтөлбөрүүд өнөөдөр амжилттай хэрэгжиж байгаа. Хүнсний хувьсгал, Атрын аян, Тэрбум мод. Эх орныхоо хөрсөнд ургуулсан органик хүнсээр иргэдээ 100 хувь хангадаг болох энэ том зорилт өнөөдөр хэрэгжээд явж байна. Гэтэл дунд шатан дээр очоод, салбар дээрээ очоод, тариалан эрхлэгчдийг дэмжих сан гэж байсан. Эдгээр сангуудаар дамжаад энэ будлианууд үүсээд байна гэдгийг би хэлсэн юм. Үр дүн сулраад байна гэдэг агуулгыг хэлсэн юм.Үүнийг гуйвуулсан байдалтай асуудалд хандсанд харамсаж байна. Хүнсний тухай, Баяжуулсан хүнсний тухай хууль, Тариалангийн тухай хууль, лабораторийн асуудал, Өрсөлдөөний тухай хуулиудыг сайжруулахгүйгээр зах зээлийн систем, гурилын салбар чинь явахгүй. Татвараа тавиад буцаад тэглээд явах нь зөв юмуу? Эцэст нь би хэлье. Салбарын сайд та монополь болчихсон гурилын үйлдвэрүүдийнхээ хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. Хөдөө аж ахуйн яам, төвийн бүсийн бодлогын яам шиг битгий ажилла. Монгол Улсын хэмжээнд бодлого гаргаж ажиллах төрийн сайд хүн шүү.

ШИНЭ МЭДЭЭ