Ж.Батжаргал: Гурилын нийлүүлэлт, борлуулалтын сүлжээнд асуудал байна
УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Засгийн газраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байгаа. Энэ хууль яагаад гарсан бэ гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэр цаг үед Монголд цаг үеийн, цас зудын байдал давагдашгүй хүчин зүйлийн түвшинд оччихоод тэжээлийн маш их нэмэлт хэрэгцээ үүссэн юм. Үүнийг хангах нэг том бодлого байсан. Хоёр дугаарт нийгмээрээ гурилын үнэ зохиомлоор дэндүү их өсчихсөн байна, үүнийг арилгах ёстой. Ийм учраас импортын гаалийн татварыг нь чөлөөлж байж өрсөлдөөнийг бий болгоно гэж ингэж зорьсон юм. Бүгдээрээ нэг сэрцгээсэн байх гэж би ойлгоод байгаа. Тариаланчид гурил үйлдвэрлэгч нар хоорондоо олон жил "толхилцсон" юм. Бид хэдийн толхилцоод байсан чинь ер нь явж, явж худлаа толхилцоод байсан юм биш үү гэдгээ ойлгоцгоосон болов уу гэж ойлгоод байгаа.
Хоёрдугаарт, дан ганц тарифын хязгаарлалт үнэд нөлөөлөөгүй юм байна гэдгийг харуулж чадсан. Импортын гаалийн албан татвар бол 5% л байсан. Энэ нь үнэнд хүчтэй нөлөө үзүүлэхээр тариф биш. Баруун бүс нутагт гурилын үнэ бараг 50 орчим хувиар өсчхөөд байсан. Гэтэл 5%-ийн тариф буулгахад тэр буугаад ирсэн. Энд тарифын бус ерөөсөө нийлүүлэлт, борлуулалтынхаа сүлжээ талд бидэнд юм байгаа юм байна гэдгийг тодорхой харуулсан. Энэ үнийг зохицуулах ёстой. Хоёрдугаарт үнэ ямар байсан, ямар байж болох юм гэдгийг энэ шийдвэр харуулж чадсан. Энэ хууль батлагдсанаар улсын дундаж 8,7 хуваарил үнийн өсөлтөд нөлөө үзүүлсэн юм билээ. Үйлдвэр үйлдвэрээрээ өөр. Зарим нь 3%-тай буурсан, зарим нь 11%-тай буурсан ийм л дүн харагддаг. Бүс нутгаараа үзэхээр өөр гардаг. Газар тариалан сул хөгжчихсөн бүс нутгуудынхаа гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг төр ямар байдлаар хангах юм бэ. Үүн дээр ХААЯ ямар бодлого барьж байна.Хоёр дахь асуудал нь энэ гаалийн тариф чөлөөлсөн хуулийг дагуулж, газар тариалангийн үйлдвэрлэлээ хамгаалах зорилготой гаргасан тогтоол бий.