2025.04.24

Ж.Энхбаяр: Гадаад орчны эрс өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орон бүрд тарифын бодлогоор дотоод зах зээлээ "хамгаалсан, сөргөлдсөн" нөхцөл байдал үүссэн!

УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

Гадаад орчны эрс өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орон болгон тарифын бодлогоор дотоод зах зээлээ хамгаалсан, сөргөлдсөн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор манай гол экспортын түүхий эд болсон нүүрс үндсэндээ 230 доллар байсан бол өнөөдөр 70 доллар болж уналаа. Харин бид боловсруулах чадавхтай тулдаа ноолуурыг үндэсний үйлдвэрүүд нь авсан.

Энд онцлон тэмдэглэмээр байна. УИХ-ын даргын дэмжлэгтэйгээр сая Монгол банкнаас өрийн бичиг гаргаж, үйлдвэрүүдэд ноолуур худалдан авалтыг дэмжих шийдвэр гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрүүд дотоодоосоо ноолуураа авах, үнийг тогтвортой хангах бодлогоо аваад явчихна. Гол зах зээл болсон урд хөрш 130 бараг 200%-ийн гаалийн худалдааны татварт орчихсонУрд хөрш маань идэвхжил сул, дотоодоос худалдан авалт үндсэндээ байхгүй. Өдийд бужигнадаг шүү дээ. Самнасан ноолуурын гол зах зээл бол Европын зах зээл. Монгол Улс шууд түүхий ноолуураа Хятадад өгөөд, Хятадууд боловсруулалт хийгээд Европ руу гаргадаг байсан бол бид дотооддоо 100% боловсруулалтаа хийгээд, 100% угааж самнаад, экспортод гаргах үйлдвэрлэлийнхээ чадавхыг бүрдүүлсэн. Нэг ёсондоо, үйлдвэрүүд технологи, техникийнхээ хүчин чадлыг нэмж чадсан. Ийм болохоор үнийг тогтвортой барьж чадаж байгаа юм.

Үүнтэй адилхан гурилын үйлдвэрүүдээ барьж, газар тариалангаа хүнсний хувьсгал бодлогын хүрээнд сэргээсэн тулдаа гурилын үнийнхээ тогтвортой байдлыг хангаж чадаж байгаа. Үндэсний үйлдвэртэй байна гэдэг маань өөрөө тогтвортой байдал, эрсдэлийг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэдэг нь ерөөсөө л энэ. Үйлдвэрлэдэг, ургуулдаг, тарьдаг, бүтээдэг улс орон хямралыг багаар даван туулна. Тэжээл мөн адилхан. Тарилтыг эрс нэмэгдүүлнэ, газар тариалангаа 200 мянган гагаар нэмнэ. Энэ нь махны экспорт, нүүдлийн мал аж ахуйгаа ган зудын бэрхшээлээс даван гарах чадавхыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд л тэжээлийн тарималууд, тариалалтын талбайг нэмж байгаа. Мөн экспортын зах зээлийг нь нээж өгөх ажлыг хийж байгаа. Алт гэхэд өнөөдөр 3500 болоод "дээд рекорд"-оо хийж байна. Дэлхийн улс орон бүрт хүнсний өсөлт явж байна. Бусад аж үйлдвэрлэл олон төрлийн бараа бүгд унаж байгаа. Янз янзын байдал гарч байна. Улс орон болгон хүнсэн дээрээ онцгой анхаарч байна

ШИНЭ МЭДЭЭ