2025.04.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
2024 оны 4 сарын 19-ний өдөр гарсан, энэ Их хурлын тогтоолыг гаргахад Ажлын хэсгийг нь ахлаад ажилласан хүн байгаа юм. Тухайн үед 2024 оны 5 дугаар сард 1 дүгээр гурилын үнэ 2454 байсан. Өнөөдөр энэ үнэ 9,5%-аар буучихсан банйа. Таны амнаас сая гурилын үнэ тогтворжсон гэж гарлаа. Хэрвээ гурилын үнэ тогтворжсон юм бол цаашаа энэ бодлогыг үргэлжлүүлэх арга хэмжээ авч болохгүй байсан юм уу. Энэ Засгийн газрын тогтоол гараад, тогтоолын дагуу 7-8 арга хэмжээ байна. Энэ тогтоолоо харсан уу, хэрэгжүүлж болохгүй байна уу? Би тухайн үед ААН-үүдтэй бүгдтэй нь уулзсан. Гурилынхантай , тариаланчидтай уулзсан. Үүн дотор бүх үнийн асуудал ньхүссэн, хүсээгүй монопол яваад байгаа. Монопол яваад байгаа 37 ААН байсан, өнөөдөр яагаад 5-6 ААН ажиллаж байгаа юм бэ?
Та өрсөлдөөнөөс үүдэлтэй ийм байдалд хүрсэн гэж байна. Харин энэ өрсөлдөөн бий болж байж, өнөөдөр үнэ тогтворжчихлоо. Тэр ААН чинь ямар юмных нь өрсөлдөөн байдаг юм бэ? 30,40,50 тэрбум төгрөгөөр нь дэмжлэг авч явсаар байгаад, ,жижгүүдээ няц,няц дарсаар байгаад, өнөөдөр 5-6 аж ахуй нэгжүйл ажиллагаа явуулж байгаа. Би ААН-үүдээ дэмждэг хүн. Аль болох том ААН биш, ЖДҮ-ийг дэмжиж, нэг том ААН байх уу, эсвэл 10 жижиг ААН ажиллах уу гэдэг дээр анхаарах ёстой. Өнөөдөр Монгол Улсад одоо ядуурлын хэмжээ 30%-тай байгаа.Буугаагүй энэ өндөр тоо. Бид нар үүнийг ерөөсөө ярихгүй байна.Бид энэ заалан дотор ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тэднийг орлоготой болгох, хэрэглээний түвшнийг нь өндөрсгөх, хэрэглэж буй бүтээгдэхүүнийг нь аль болох хямдхан боломжийн үнээр л гаргах гэж ярьж байна. Энэ бодлогоо бид нар барих ёстой.