МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Ганбаатар: Бүх юм монголд үнэтэй, хилийн цаана хямд, ингээд үргэлжлээд байвал манай улс юугаар ч өрсөлдөж чадахгүй

УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Сайд байнгын хороон дээр болон чуулганы хуралдаан дээр байдал ковидын үед хэцүү болчихсон байсан гэж хариулаад байна. Одоогийн Ерөнхий сайд тухайн үед Ерөнхий сайд байсан. Та тэр үед та Их хуралд байгаагүй. Бид ажлаа хийж байсан шүү сайд аа? Ковидын үед нэг айхтар ангал руу унаж байсан юм шиг дахин дахин битгий дурдаад байгаарай гэдгийг бас танд хэлье. Мөн гишүүдийн санал болгож буй зөв, зүтэй саналыг хүлээж авах нь зөв. Үүнийг тантай санал нэг байна, дэмжиж байна гэх мэтээр хүлээгээд аваарай.

Энэ хэлэлцүүлгийг хуулийн төслийг сайжруулах гэж л явж байгаа. Тиймээс зөв талуудыг нь тусгаад авах хэрэгтэй. Таны жишээ авч буй Европын Холбоо,Япон улс эдийн засгийн хувьд үнэхээр боломжтой, чадалтай улсууд нэг салбараа олон жил дэмждэг юм. Гэтэл манайх ямар эдийн засагтай, ямар төсөвтэй, хэчнээн жил алдагдалтай төсөвтэй явж байгаа улс билээ. Тэгээд хэдэн жил дэмжих ёстой юм бэ гэдгийг анхаараарай. Дэмжинэ гэдэг дээр нь би эсрэг зүйл алга, дэмжих ёстой. Монгол Улс үнэтэй улс болж болохгүй.Бүх юм хилийн цаана хямд, наана үнэтэй. Ингээд байвал юугаар ч өрсөлдөж чадахгүй шүү.

ШИНЭ МЭДЭЭ