
2025.04.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ажлын байр нэмэгдүүлж, орлого өсгөх цаг үеэ олсон хууль хэмээн иргэд сайшаав
Өнөөдөр /2025.04.21/ УИХ-ын гишүүн Б.Түвшин Завхан аймгийн Улиастай хотын ард иргэд, төрийн албан хаагчдад Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг хийлээ.
Иргэд татвар, нийгмийн даатгалын дарамтаас шалтгаалж хувиараа бизнес эрхлэх боломж муу, хөдөө орон нутагт ажлын байр хомс, залуучууд гадаад улсыг зорьсоор байгааг онцолж ийм цаг үед эх орондоо сэтгэл амар ажиллаж, амьдрах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл санаачилсанд талархлаа илэрхийллээ.
Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн бодит орлогыг өсгөх энэхүү хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
ШИНЭ МЭДЭЭ


Мэндчилгээ
2025.03.01

Улсын аваргуудын шагналыг гардууллаа
2025.02.23

Завхан аймгийн 10 малчин Улсын аварга болов
2025.02.15

