МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно
2025.04.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд "Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаар олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.23/ зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай болон бусад гишүүдийн хамт мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн байгууллагын төлөөлөгчид болон холбогдох яам, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөлтэй уулзаж хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцлээ.

Монгол хүний эрүүл байх үндэс бол Хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Иймд дээрх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт шинжилгээг боловсронгуй болгох, төрийн бодлого зохицуулалтыг сайжруулах зэрэг хүн ардынхаа хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг тусгахаар зорин ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ