МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.04
Улстөр

С.Зулпхар: Энэ хуулийг зайлшгүй хэлэлцэх ёстой

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.04) нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн: С.Зулпхар:

Маш чухал хуулийн төслийг хэлэлцэж байна.Нийгмийн харилцаанд шинээр бий болж байгаа нөхцөл байдалтай уялдсан эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг нь УИХ-д байгаа. Бид виртуал ертөнц буюу хиймлээр бий болгосон бодит ертөнцөд, бодит орчинд олон төрлийн харилцаанд ордог болсон. Тэр нь эдийн засгийн харилцаа, нийгмийн харилцаа цаашлаад санхүүгийн харилцаа. Энэ харилцааг хэрвээ зохицуулахгүй орхичих юм бол үүнтэй уялдсан үр дагаврыг өнгөрсөн хугацаанд тодорхой хуулиуд дээр өөрчлөлт оруулах байдлаар бол хийж ирсэн. Хүүхэдтэй холбоотой хуулийг өнгөрсөн жилийн 2024 оны 1 сарын 17-нд УИХ-аас баталж байсан. Тэр үед цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал яригдаж байсан. Цаашдаа хууль болгонд цахим орчин дахь тодорхой харилцаануудыг зохицуулах ийм шаардлага гарах нь ээ гэж үзэж байна. Тийм учраас өнөөдөр бидний энэ хэлэлцэж байгаа зөвшөөрлийн тухай хуультай уялдан цахим мөрийтэй тоглоомын асуудлыг цаашдаа зохицуулах шаардлага үүссэн юм байна. ДНБ бол өнгөрсөн жил 23,4 тэрбум ам.доллар байсан бол манай ДНБ-ий 2%-тай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө гадагшилсан байна. Үүнийг валютынх нь нөөцөөр аваад үзвэл манай валютын нөөцийн 10%-тай тэнцэхүйц байна. Цахим тоглоомд донтоно гэдэг бол сэтгэл зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажлынх нь бараг 80% боллоо гэдэг ноцтой статистик хэлж байна. Виртуал ертөнцөд зарим зүйлийг бид өнөөдөр зохицуулж чадаж байна. Зарим зүйлийг зохицуулж чадахгүй байна. 

ШИНЭ МЭДЭЭ