
2025.03.22
Гадаад харилцаа
Оксфордын Их Сургуульд зочиллоо
1000н жилийн түүхтэй алдарт Оксфордын Их Сургуулийг өөрийн биеэр үзэж оюутных нь амьдралаас хагас өдөр ч болов мэдэрч чадсан завшаантай сайхан өдөр байлаа.
Бидний Их Эзэн Чингис Хааныг их улсаа нэгтгэн төвхнүүлэх, цаашлаад дэлхийн талыг эзлэн байх үеээс ч өмнө Англи улс өнөөгийн дэлхий оюун санааны төв болсон Оксфорд хэмээх сургуулиа үүсгэн байгуулж байжээ. Үүх түүх өв соёл, шинжлэх ухаан тэр бүү хэл байшин барилга нь хүртэл 1000н жилийн түүхтэй гэхээр чанарын тухай асуудал өөрийн эрхгүй бодогдох! Оксфорд дотроо 40 орчим сургууль байдаг юм байна. Бидний хувьд Lincoln College, Keble College болон Газар зүйн сургуультай нь танилцсан. Газар зүйн болон Компютерийн Шинжлэх ухааны сургуулиуд нь маш олон жил Дэлхийн #1 байсаар байгаа юм байна!
Бас хэдийгээр Оксфорд хэмээх нэг нэрээр овоглогддог ч хоорондоо өрсөлдөөнтэй байдаг гэнэ. За тэгээд энд суралцаж байгаа Монголчууд маань булган сүүлтэй байж олон зуун Монгол хүүхэд залууст нээлттэй тэлэгдэж Оксфордын мянган жилийн түүхтэй мэдлэг оюун санааг өвөртлөн эх орондоо ихийг бүтээхийн ерөөл өргөе.
ШИНЭ МЭДЭЭ

Оксфордын Их Сургуульд зочиллоо
2025.03.22

Монголын ирээдүй гэрэлтэж байна
2025.03.20


Япон улсад асаргааны даатгал үйлчилдэг
2025.02.14