МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.23
Гадаад харилцаа

М.Бадамсүрэн: Хөгжилтэй оронд аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүү 3% бол Монголд 18-20% байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.04.22/ хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Энэхүү түр гэрээг ЗГ-ыг төлөөлж Тэргүүн Шадар сайд танилцуулж байгаа юм байна. Мөн Эдийн засгийн хөгжлийн яам, ХАҮТ үндсэндээ бүх талаас нь дэмжиж оруулж ир байна гэж ойлгож байна. Ялангуяа Худалдаа аж үйлдвэрийн танхимын байр суурь бол маш чухал. Энэ бол гишүүнчлэлтэй эвлэлдэн нэгдсэн байгууллага. Зарим гишүүд хэлж байна. Төр оролцоно гэхээс илүүтэй, бизнес эрхлэгчдийг төлөөлж буй энэ байгууллага үнэхээр болно гэж үзэж байна гэж ойлголоо.
ЗГ-аас оруулж ирж байгаа энэ саналыг УИХ дэмжихгүй бол яах вэ? Тэгвээс цаашид ямар алхам хийх вэ? Дэмжихгүй байгаа тал дээр ямар дүгнэлт хийх вэ? Энэ маш чухал асуудал. УИХ дэмжвэл үүнийг цаашид хэрхэн дүгнэж явах вэ? Японтой хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар олон гишүүн ярьж байна. Хяналтын механизм, мониторингийг тогтмол хийх, хагас жил тутамд дүгнээд ажил хэрэг болгохын төлөө явахгүй бол гэрээ хэлэлцээр батлаад мартчихвал цаас болоод л үлдэнэ. Энэ тал дээр Монголын тал ялангуяа ХАҮТ болно, дэмжиж байна гэсэн байраа хамгаалж, дэмжигдсэн тохиолдолд хувийн хэвшил, бизнесийн байгууллагыг төлөөлж үүний араас явах хамгийн том байгууллага гэж ойлгож байгаа. Энэ хэлэлцээр УИХ-аар дэмжигдвэл ЭЗ-ын байнгын хорооны гишүүний хувьд үүний араас байнга нэхэх болно.

Үндэсний аж ахуйн нэгж, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар яах вэ гэдэг асуудал бий. Хамгийн том тулгамдаад байгаа асуудал бол өндөр хүүтэй зээл авахаар үндсэндээ хөрөнгө оруулалт татаж, зардлаа дарж илүү ашигтай байх байдал их хүнд байгаа. Хөрөнгө мөнгөтэй, хөгжилтэй орнууд зээлийн бодлогоо зөв хэрэгжүүлээд аж, ахуй нэгжүүд нь бага хүүтэй 3 хувийн зээл авч байхад Монголд 18-20 хувийн зээл авч байгаа аж ахуйн нэгжүүд өрсөлдөхөд хүнд. Тэгэхээр давхар эрх зүйн болоод бизнесийн орчныг сайжруулах асуудлыг хэрхэн оруулах вэ? Энэ чинь цогцоороо явж байж үр дүнд хүрнэ шүү дээ. Зөвхөн хэлэлцээр байгуулснаараа шууд үр дүнд хүрэхгүй. Үүнийг цогцоор нь томоор нь харах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ