МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Чинбүрэн: Эмийн болон хүнсний шинжилгээний лабораториуд уялдаатай ажиллавал зардал хэмнэгдэнэ
2025.04.23
Эрүүл мэнд

Э.Чинбүрэн: Эмийн болон хүнсний шинжилгээний лабораториуд уялдаатай ажиллавал зардал хэмнэгдэнэ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.04.22) хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ЭМЯ болон эмийн агентлагт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ажиллуулж байгааг яагаад засаж залруулахгүй, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар асуухад сайд Т.Мөнхсайхан "Эмийн салбарын чадварлаг боловсон хүчнүүд хувийн хэвшилд ажиллаж байгаа учир яам, агентлагт шилж сонгож ажиллуулдаг гээд, салбарын төрийн захиргааны төв байгууллагын боловсон хүчний асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэдэг" гэж хариулав.

Ж.Чинбүрэн "Бөөний төвүүд гаалиар оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ жижиглэнгийн үнээр бүртгүүлэх, тэр үнээр эмийн сангаас иргэд QR код уншуулж худалдан авдаг байх систем чухал болохыг дурдаад, Лайсмед платформыг нэвтрүүлж байгаа явдлыг талархан тэмдэглэж, итгэлцлийн зохистой дадлын хамтын ажиллагааг олон улсын харилцааны зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөе. Эмийн болон хүнсний шинжилгээний лабораториуд нэгдэж ажиллавал үйл ажиллагаа нь уялдаатай болохын зэрэгцээ зардал хэмнэнэ гэж үзэж байна" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ