“Монгол улсыг 2021 -2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ
“Монгол улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний гүйцэтгэлийн тайлан, “Монгол улсын Засгийн газрын 2024 - 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2024 оны хэрэгжилтийн явц болон “Монгол улсыг 2021 -2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцууллаа. Тухайлбал,
Улсын Их Хурлын Тамгын газраас 194 төсөл, арга хэмжээг хэрэгжилтийн хувь тус бүрээр авч үзвэл үр дүнтэй буюу 100 хувийн хэрэгжилттэй 24 төсөл, арга хэмжээ, тодорхой үр дүнд хүрсэн буюу 70-99 хувийн хэрэгжилттэй 53 төсөл, арга хэмжээ, эрчимжүүлэх шаардлагатай буюу 30-69 хувь хувийн хэрэгжилттэй 52 төсөл, арга хэмжээ, үр дүнгүй буюу 0-29 хувийн хэрэгжилттэй 65 төсөл, арга хэмжээ тус тус байгааг,
Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн нийт 431 зорилтоос 22.2 хувь буюу 138 зорилтын хэрэгжилт хангалтгүй байсан тул үнэлгээг бууруулан үнэлсэн зэрэг асуудлыг танилцуулсан болно.