2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
2025.03.17
Улстөр

2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2025.03.17/ нээлтээ хийлээ.

Хаврын ээлжит чуулганаар хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай”, “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн батална.

Энэ удаагийн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд даруй 250 хоног болсон байна. Өнгөрсөн хугацаанд ард түмний төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламент улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хууль эрх зүйн орчныг шинэчлэн тодорхойлсноос гадна хөрөнгө оруулалтын томоохон гэрээ, хэлэлцээрийг батлан, хэрэгжүүлж эхлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ