
2025.03.17
Эдийн засаг, Худалдаа
Экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, салбар дундын зохицуулалт хийх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр /2025.03.17/ боллоо.
Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан удирдан явуулж, Эрдэнэс Монгол ХХК, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн үйл ажиллагааны явцын мэдээллийг сонсож, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Хурлаас гарсан зарим саналуудыг Засгийн Газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.