МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.03
Улстөр

Х.Тэмүүжин: Зоригтой тогтолцооны том өөрчлөлтүүд хийхгүйгээр авлигатай тэмцэж чадахгүй

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолтой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

2024 оны сонгуулийн дараа томоохон өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байсан. Авлигалтай тэмцэнэ гэдэг өөрөө бас энэ ганц энэ байгууллагын ч ажил биш. Ерөнхий сайд байсан бол Ерөнхий сайдад хэлэх үг байсан. 2024 оны сонгуулиар системийн авлига Монгол Улсад гарсан тухай Ерөнхий сайд нэг бус удаа хэлсэн. Үнэхээр энэ тогтолцооны авлига Монгол Улсад байгаа бол бид АТГ-ыг үсны машин шиг бол ашиглах зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд яг л үсны машин шиг ашиглаж байгаа. Авлига, ургадаг хөрс, авлига ургаж байгаа тэр толгойг нь өөрчлөх тухай биш ургасан үсэн дээр нь л машиндаа л суугаад байгаа албан тушаалтнууд ээлж дараалаад шорон руу ачигдаад л байгаа АТГ-ын ажлын үзүүлэлтийн нэг болж харагдаад өнөөдөр маш олон гишүүд магтан дуулж байх шиг байна. Хэн ч очсон авлига ч болдог, хулгай хийж, авлига авч чаддаг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч сайн дарга тэнд очоод энэ байгууллагыг эчнээ олон төсөв мөнгөөр тордоод нэмэр байхгүй. Үнэхээр тогтолцооны авлигатай тэмцье гэж бодож байгаа бол зоригтой том өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Авлигаас ангижрах ерөөсөө хоёрхон л арга байгаа. Нэгдүгээрт төвлөрсөн эрх мэдлийг задал. Засгийн газар дотор байгаа байгууллагын даргад овоорчихсон байгаа. Нэг байгууллага дээр очоод бараг хувьчлагдаад авагдчихсан юм шиг. Энэ чиг үүргийг нь минийх гээд хувьдаа бодчихсон байгаа. Тэр эрх мэдлийг задлах ёстой. Энэ ажлаа Засгийн газар хийхгүй байна. Хүлээгээд байдаг харагдахгүй байна.  Хоёрдугаарт, эрх мэдлийг задалж байгаа бол харилцан хяналтад оруулах ёстой. Харилцан хяналтад орох тогтолцоо чинь ерөөсөө ажиллахгүй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийнхээ хэмжээнд ч ажиллахгүй байна. Засгийн газрын дотоодод байгаа агентлагуудын дундаж ажиллахгүй байна. Парламент үнэхээр энэ тогтолцооны авлигатай зоригтой тэмцье гэж байгаа бол одоо эрх мэдлээ авах ёстой. Энэ УИХ ажлаа хариуцан тайлагнадаг хүмүүс чинь огт хариуцдаггүй юм шиг хариуцлагагүй ажиллаж байна шүү. Энэ механизмыг бид одоо эхлүүлье ээ. Тэгэхгүй бол сонгогдсон авторитаризм Монголд ажиллаад эхэллээ. Сонгуулийн үр дүнгээр юу ч өөрчлөгддөггүй. Ядаж 126 гишүүнтэй УИХ энэ өөрчлөлтийг хийж эхэлье. Дараа нь оновчлох АТГ-ын эрх мэдлийг ч оновчилмоор байна. Парламентын хяналтыг ч оновчилмоор байна. ЗГ-ын дотоод бүтцийг ч оновчилмоор байна. 

ШИНЭ МЭДЭЭ