МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.17
Улстөр

Х.Тэмүүжин: Шүүгчийн дээд насны хязгаарыг 55 байсныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэн 60 болгоно

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.17/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

2025 оны 2 сарын 14-ний ҮХЦ-ийн дүгнэлт байгаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гээд хатуу заасан нь шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас хүрэх хүртэл нь томилох энэ зарчмыг алдагдуулсан байна гэж ҮХЦ үзсэн байгаа юм. Цэцийн энэ дүгнэлтээр шүүгчид 60 насаар тэтгэврийн дээд хязгаар тогтоосныг Үндсэн хууль зөрчсөн гэж ерөөсөө дүгнээгүй. Харин тэр хүртэл нь ажиллах боломжийг энэ 55 насанд хүрснээр тэтгэвэрт гаргана гээд 30 жил гэдгээр тогтоосныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн учраас энэ хүрээнд нь Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар байнгын хороон дээр ярилцаж. Үүний дагуу Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа юм гэдгийг сануулж хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ