
2025.04.03
Орон нутгийн хөгжил
Төвийн бүсийн сумдад Дулааны станц байгуулна
Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын албаны хүмүүс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хармөрөн мужийн Харбин хотын төвлөрсөн дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Харбин Хонггуан зуухны үндсэн үйлдвэр” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр /2025.04.03/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төвийн бүсийн эрчим хүчний сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэд тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт 70 мВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барих төслийн хүрээнд тус мужийн Харбин хотын дулаан хангамжийн талаар туршлага судлах, хамтран ажиллах улмаар хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байна. Мөн төвийн бүсийн буюу Сэлэнгэ аймгийн сумдын дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.